Жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн ням гаригаас эхлэн есдүгээр сарын сүүлийн ням гариг хүртэл цагийн тооллыг нэг цагаар урагшлуулдаг байж билээ.
Уг нь нарны гэрлийг ашиглан эдийн засгийн хувьд хэмнэлт гаргах үүднээс ийм арга хэмжээ авч байсан. Харин 2005 оноос хойш манай улс цагийн тооллыг урагшлуулахаа больсон.
Гэтэл олон улс орнууд өнөөдрийг хүртэл зуны цагийн тоололд шилжсээр яваа.
Ийнхүү урагшлуулсанаар эдгээр улсад ямар нэгэн хохирол болоод хүний бие организмд сөрөг өөрчлөлт гараагүй аж.
Өнөөдрийн эдийн засаг, санхүүгийн хямралтай энэ цаг үед цагийн тооллыг урагшлуулах нь үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагууд болоод айл гэр бүрт ихээхэн зардал хэмнэх үр өгөөжтэй алхам болох нь ойлгомжтой.
Бүгд л дээр дооргүй зардлаа хэмнэх талаар ярьж, энэ бэрхшээлийг хэрхэн гэтлэх тухай хэлэлцэж байгаа тохиолдолд цагийг урагшлуулах нь хамгийн энгийн бөгөөд хамгийн эн тэргүүнд авах шийдвэр болов уу.
Өдрийн гэрэлтэй цагийг илүү үр бүтээлтэй ашиглах санааг анх 1754 онд Бенжамин Франклин АНУ-аас Франц улсад суух төлөөлөгч байхдаа гаргасан түүхтэй гэдэг.
Зуны цагийн тоололд шилжих нь эрчим хүч хэмнэсэн эдийн эасгийн ач холбогдолтой арга хэмжээ байсан нь нэгэнт батлагдсан тул дэлхийн хоёрдугаар дайны дараа Европын ихэнх оронд зуны цагийн тоололд шилждэг болжээ.
Өнөөдрийн байдлаар дэлхийн ялангуяа сэрүүн бүсийн 80 гаруй оронд эуны цагийн тооллыг мөрдөж байна.
Харин Монгоп Улс дэлхийн улс орнуудын жишгийн дагуу "Ажлын өдөрт өөрчлөлт оруулах тухай” Сайд нарын Зөвлөлийн 1960 оны 245 дугаар тоот тогтоолоор ажлын эхлэлтийг нэг цагаар урагшлуулах замаар анхны зохицуулалт хийж байжээ.
Үүнээс хойш ажлын цагийн эхлэлтийг зохицуулах тухай тэр үеийн Намын төв хороо, Сайд нарын Зөвлөлийн хэд хэдэн тогтоол гарч байсны дотор 1985 оны 74 дүгээр тогтоолоор "жил бүрийн 3 дугаар сарын сүүлчийн ням гаригаас эхлэн 9 дүгээр сарын сүүлчийн ням гариг хүртэл БНМАУ-ын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан, ажйл үйлчилгээний эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар" тогтоосон аж.
Ингээд манай улс 1985 оны хавраас 1999 оныг хүртэл 14 жил дээрх тогтоолыг мөрдөж иржээ. Үүний дараа Засгийн газрын 1999 оны "Зарим тогтоолыг хүчингүй болгох тухай" 48 тоот тогтоолоор Монгол Улсад цагийн тооллыг шилжүүлэх ажлыг зогсоосон бөгөөд Засгийн газрын 2001 оны 93 дугаар тоот тогтоолоор зуны цагийн тооллыг дахин мөрдөж эхэлсэн байна.
Ийнхүү хэд хэдэн удаа цагийн тооллыг өөрчилсний дараа манай эрдэмтэд зохиомлоор албадан өөрчлөх нь хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж, био хэмнэлийн алдрал буюу десинхроноз өвчлөл үүсгэдэг, мөн улирлын чанартай өвчлөл ихэсдэг хэмээн үзжээ.
Тухайлбал, хоногийн цагийг гэнэт өөрчилснөөр хүн амьтны био хэмнэл алдагдаж, сэтгэхүйн дарамтанд орж ядаргаа үүсэх, мэдрэл цочролд орох, цусны даралт ихдэх, тархинд цус харвах, зүрхний шигдээс, зүрхний бах өвчний гаралт ихэсдэг гэж эмч нар тодорхойлсон байна.
Ингээд гариг эрхсийн нөлөөллөөр хүн, амьтны биеийн дасан эохилддог био хэмнэлийг нийгмийн хэрэгцээнд албадан захируулах нь олон талын хор холбогдолтой гэж үзэн астрономын цагийг урагшлуулж, хойшлуулж өөрчлөх тухай гаргасан шиидвэрүүдийг хүчингүй болгох талаар 2005 онд "Ажлын цагийн эхлэлтийг зохицуулах тухай" Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан нийт 13 яам, УМХГ, Монголын Харилцаа Холбооны Технологийн Газраас /МХХТГ/ санал авчээ. Гэтэл Түлш Эрчим Хүчний Яам, МХХТГ эсрэг санал өгсөн байна.
Өөрөөр хэлбэл, эдгээр газрууд цагийн тооллыг урагшлуулахыг дэмжжээ. Харин бусад яамд саналыг дэмжээгүй аж. Зуны цагийн тооллыг хэрэгжүүлснээр эерэг болон сөрөг ямар үр дагавар гардагийг судалгаанаас харвал, 1998 онд хийсэн судалгаагаар зуны цагийн тоололд шилжих 4-9 дүгээр сарын хооронд байгалийн гэрэлтэй цагийг илүү ашигласнаар жилд дунджаар 23 орчим сая квт.цаг цахилгаан эрчим хүчний хэмнэлт гардаг нь тогтоогджээ.
Харин 2006 оны байдлаар Диспетчерийн үндэсний төвд хийсэн тооцоогоор цагийн шилжилтээс гарах хэмнэлт нь 140 сая төгрөг болжээ.
Энэ нь нэгдсэн сүлжээний цахилгаан, эрчим хүчний хэрэглээний 29-30 хувийг дангаараа авдаг Эрдэнэтийн УБҮ-ийн хэрэглээ цаг хугацаанаас хамааралгүй тогтмол байдаг, сүүлийн жилүүдэд айл өрх, аж ахуйн нэгж цагийн тарифтай тоолуур тавьж эрчим хүч хэмнэдэг болсон, хэрэглээний бүтцэд ахуйн хэрэглээ зонхилсон манай орны хувьд гэр ахуйн цахилгааи хэрэгсэл өргөнөөр нэвтэрсэн зэргээс шалтгаалсан гэж үзжээ.
Цаашилбал, Одон орон, геофизикийн судалгааны төв зэрэг байгууллагуудаас улс орны цагийн тоололд өөрчлөлт хийхгүй байх саналыг ирүүлсээр байж.
Харин зуны цагтай уялдан бий болсон эерэг, сөрөг үр дагаваруудын тухай улс орон бүр өөр өөрийн судалгаа гаргасан байдаг гэнэ.
- АНУ-д зуны цагийн тооллыг мөрдөсний үр дүнд цахилгааны хэрэглээ өдөрт нэг хувиар, Шинэ Зеландад 3.5 хувиар тус тус буурдаг болох нь тогтоогджээ.
- Түүнчлэн АНУ, Англи улсад явуулсан судалгаагаар замын хөдөлгөөнд гардаг ослын тоо нэг хувь хүртэл буурсан байдаг.
Дэлхийн хэмжээнд шинжлэх ухааны энэ салбарт тэргүүлэх байр эзэлдэг АНУ, ОХУ, Англи, ХБНГУ зэрэг улс орнууд бүгд л цаг шилжүүлэх асуудлыг хуулиар зохицуулан мөрдүүлж байгаа бөгөөд эдгээр улс орнуудын шинжлэх ухааны байгууллагуудаас эуны цагийн тоолол ажил төрөлд нь саад тотгор үзүүлж байгаа талаар гаргасан албаны эх сурвалжийн мэдээ, мэдээлэл байхгүй байдаг аж.
Sunday, November 22, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment