Sunday, November 29, 2009

Гарын доорх зүйлээр орон гэрээ өөрөө тохижуулах нь


Толио хаана өлгөх вэ?
Толины гэрэл нь хүн дээр жигд тусах газар толийг байрлуулах хэрэгтэй. Хүмүүс толийг гэрэлд ойрхон байрлуулдаг нь буруу юм. Толь өөрөө бус харин толинд тусч буй тэр зүйл нь сайн гэрэлтэж байх л ёстой. Нарны гэрэл шууд тусах болон өндөр хэмээс бол толь амархан бүдгэрдэг.

Толинд сайн ч юм бий, бас саар ч юм бий

 
Сая живаа хүн бүхэн өдөр бүхэн толинд харж байхдаа өөрөө ч мэдэлгүйгээр амьдралаа өөрчилж байгаагаа мэддэггүй байна.

Толинд хэнд ч мэдэгдээгүй ид шид байх ажээ. Нүүрээ харсан хүн агшин зуурт элдвийг бодно, тэр бодол нь бодит байдал болж хувирна. Ер нь ганц толь биш гэрэл зураг, хөрөг зурагтай ч гэсэн далдын холбоо үүснэ.

Friday, November 27, 2009

Шилжилтийн насны охид бусдын муу чанарыг дууриамтгай байдаг



Би 12 настай ганц охинтой. Охин маань их дур зоргоороо, ээжийгээ үл хүндэтгэдэг. Юу ч хэлээд тоомжиргүй хандаж байгаа нь сүүлийн үед намайг их шаналгадаг болсон. Магадгүй би жаахан хэтрүүлээд байж болох юм. Тэр бүү хэл, охин маань намайг шоолж хашгичиж загнадаг.
Эвгүй муухай үг хүртэл хэлдэг. Би түүнийг шийтгэх тусам бид хоёрын харилцаа улам муудаад байх юм. Ганц охинтойгоо хэл амаа ололцож чадахгүй ийм хэмжээнд хүрнэ гэж үнэндээ бодож байсангүй. Ийм байж болохгүй биз дээ. Надад зөвлөөч. Би одоо яах вэ?!

Целлюлит буюу таргалах өвчин гэж юу вэ?

Целлюлит өөхөн давхарга уу, эсвэл өвчин үү?

Целлюлит нь жирийн нэг таргалалт биш юм. Францын эрүүл мэндийн яам энэ өвчнийг арьсан доорхи өөхөн эдийн өвчин гэдгийг албан ёсоор зарлажээ. Өөхөн эдэд болж байгаа өөрчлөлтөөс нь хамаарч өөхлөг, хаванлаг, холбогч эдийн гэж ангилагдана. Үүнээс сүүлчийнх нь эмчилгээ авахдаа муу.

Sunday, November 22, 2009

Шоколад


1492 он хүртэл дэлхий дахин шоколадны тухай ямар ч ойлголтгүй байжээ. Америкийг нээсэн Колумб Испаний хаан Фернандо, хатан хаан Изабелла хоёрт хар хүрэн өнгөтэй самар хэлбэрийн жижиг зүйл авчирсан нь шоколад хийдэг какаогийн үр байжээ.

Японы эзэн хааны гэр бүлийн эргэн тойронд

Япончууд бол аливаад хүндэтгэлтэй хандах, хүнийг хүндлэх, ихэс дээдэс, ах захаа дээдлэх, үндэсний зан заншил, ёс төрөө эрхэмлэх талаар үнэхээр гайхамшигтай ард түмэн гэдгийг юуны өмнө онцлон хэлмээр санагдана.

 Одоогийн Японы эзэн хаан Акихито гэргийн хамт

Зуны цаг тоололд шилжих нь зөв үү? буруу юу?


Жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн ням гаригаас эхлэн есдүгээр сарын сүүлийн ням гариг хүртэл цагийн тооллыг нэг цагаар урагшлуулдаг байж билээ.
Уг нь нарны гэрлийг ашиглан эдийн засгийн хувьд хэмнэлт гаргах үүднээс ийм арга хэмжээ авч байсан. Харин 2005 оноос хойш манай улс цагийн тооллыг урагшлуулахаа больсон.
Гэтэл олон улс орнууд өнөөдрийг хүртэл зуны цагийн тоололд шилжсээр яваа.

Хурууны хээг нээсэн тухай

Дундад зууны үеэс эхлэн Хятадад цаасан дээр гарынхаа хээг үлдээх уламжлал тогтсон байна. Харин хурууны хээ судлал буюу дактилоскопи нь шинжлэх ухаан болон хөгжөөд зуун жилийн нүүрийг үзэж байна.

Энэтхэгт ажиллаж байсан Английн нэгэн түшмэл Вильям Гершел анх удаа энэ үгийг 1877 онд хэрэглэжээ. /Dакtуlos - хуруу, scорео - харах гэсэн грек гаралтай үг юм/.

Монгол орны уур амьсгал хэрхэн бүрэлдэн бий болсон бэ?

Монгол орны эрс тэс хуурай уур амьсгал бүрэлдэн бий болоход дараах хүчин зүйл нөлөөлжээ.

Дэлхийн бөмбөрцөгийн хойд хагасын сэрүүн бүсэд далайгаас алслагдан оршино.

Санаж явахад илүүдэхгүй...


галт Үнэгээ хэрэглээрэй гээд гадаадаар ч юм уу гар хуруугаараа ч болтугай дохичихгүй хүнийг хоёр гурван өдөр харанхуйд суулгачихсан байх юм аа. Би уг нь аль эрт татаж аваад арслантай авдрандаа хийж цоожилчихоод баяраар хэрэглэнэ гээд гамнаад байсан байхгүй юу.

Дөнгөж сая дэлгүүр рүү явж байхдаа бас нэг гологдол руу утас цохитол тэгж хэлэхээр нь  юун худалдаа наймаа, юун эд бараа вэ, буцаж гэртээ орж ирээд үзтэл орж болдог байгаа. Нөгөө хуучин, улиг домог болсон  дасан сурсан юмнаасаа салах дургүй хуучинсаг үзлээсээ болоод  хэдэн өдөр гарчиг уншаад доторхыг нь тататунгаадаж,  өөрийнх маань ч таг түгжээстэй, орж ч чаддаггүй сэтгэгдэл  бичих ч эрхгүй  сууж байлаа.

Жаргалтай залуу нас

Хүний хамгийн жаргалтай дурсгалтай, хөлтэй хөгжөөнтэй залуу нас бол мэдээж оюутан цаг. Сурагч үе ч сайхан л даа, гэхдээ аав ээжийн хяналтнаас гарч нийгэмд бие даан амьдрах эхлэлийг, эрх чөлөөтэй хамт олгосон оюутан цаг илүү дурсамж үлдээж дээ. Бидний үед оюутан хүн төлбөр төлдөггүй харин ч стипенд гэдэг "цалин"-тай байсан.

Ижил хүйстний баяр


Баруун эргийн үзэсгэлэнт сайхан Сан Франциско хотод гэй, лесби, бисексуалист, трансжэндэр хүмүүс амьдардаг Кастро хэмээх  дүүрэг бий. 2016 оны олимп явуулах эрхийн төлөө Америк дотроо нэрээ дэвшүүлсэн ч дэлхийд нилээд томхонд орох энэхүү хорооллоос болоод хасагдсан гэснийг сонссон, өөр шалтгаантай ч байж магадгүй. Аль ч нийгмийн үед эмзэг асуудлын нэг байсаар ирсэн энэ үзэгдэл хүний эрх эрх чөлөөг эрхэмлэдэг ардчиллын өлгий нутагт ч бүрэн хүлээн зөвшөөрөгдөөгүй янз бүрийн эсэргүүцэлтэй тулгарсаар байгаагийн нэг жишээ юм бол уу.

ШУРПА / шөлтэй xоол/


 
1,300 кг маx / xонь үxэрийн маxны аль нь ч болно/
5 ширxэг дунд зэрэгийн төмс
2 ширxэг лууван
3 ширxэг бөөрөнxий сонгино
1 ширxэг амтат чинжүү
2 ширxэг улаан лооль
базилик / xийxгүй байсан ч болно/
лаварын навч
укроп
ногоон сонгино
улаан xар перец,кориандр,давс

Цасан дээрх зүрх

Бүсгүй зузаан хувцсандаа түүртсэн шинжгүй урам зоригтой алхангаа газрын хэвгий, гуу жалга, дов толгодыг зураглалгүй үлдээчихвий хэмээн ихэд хичээн ажиллана. Гадаа тас хийсэн хүйтэн жавартай хэдий ч урьд өдөр нь цас орсон учраас агаар тунгалаг сайхан, үдийн нарны туяа цасан дээр ойж нүд гялбуулсан сайхан өдөр байлаа.

Сохор зоосны дууль

Нэгэн баян эзэн байжээ. Ганц хүүтэй, хүү нь ажилгүй, эрхийн тэнэг юмсанж. Ингээд хүүгээ бага дээр нь засаж авахаар шийдэн өөрийн танил нэгэн баянд зарцлуулахаар өгч гэнэ дээ.Өгөхдөө нөгөө баян эзэнд:- За чи миний хүүгээр яг нэг жил ажил хийлгэ. Ажлын хөлсөнд нь сохор зоос байхад л болно гэж гэнэ.

Wednesday, October 21, 2009

Хумсаа байнга будах нь муу үр дагавартай


Нэг. Маникюр буюу хумс засалтыг сайн гэрэлтүүлсэн орчинд хийнэ. Будахын өмнө хуучин лакны үлдэгдлийг арилга.Хоёр. Хуурайны тусламжтай хумсыг зуйван хэлбэртэй болго. Тал бүрээс нь хуурайд. Гэхдээ энэ нь нэг чиглэлд, төв рүү чиглэсэн байхад анхаар, Ингэж хуурайдах нь хумс салаалахаас сэргийлдэг.

Ухаалаг мэдлэг боловсролтой, зан харьцаа сайтай эмэгтэйг хүмүүс илүү үнэлдэг


-Бүсгүй таныг хэн ч тоохгүй байна уу? -Та бусдад таалагдахгүй байгаа юм биш биз? -Таны гаргасан амжилт үнэлэгдэхгүй байна уу? -Таныг албан тушаал дэвшүүлэхгүй байна уу? -Та бусадтай харьцахдаа алдаа гаргаад байна уу?

Чөлөөт хувцас эмэгтэй хүний галбирыг эвддэг


Сүүлийн үед охид хүүхнүүд халхгар өмд, шорт, хэлхгэр цамц зэрэг чөлөөт хувцсыг өмсөх дуртай болжээ. Энэ нь нэг талаар биед амар, хөдлөхөд чөлөөтэй мэт боловч хүний биед сөрөг нөлөөтэй гэнэ.

Эрчүүдийн нууцад халдахуй


Нууц амрагтай эрчүүдийн 75 хувь нь гэр бүлдээ үнэнч байдаг бол хүүхнүүдийн 75 хувь нь нөхрөө орхиод нууц амрагаа дагаад авахад бэлэн байдаг гэнэ. Эрчүүд аятайхан дүр төрхтэй байх нь хүүхнүүдэд илүү үнэлэгдэж таалагддаг хэмээн хүмүүс боддог.

Гуйланчлал ба ухаалаг эмэгтэй


Хямрал, гачигдал, хомсдол яриад байхаар хүний маргаашдаа итгэх итгэл өөрийн эрхгүй алдарч, ирээдүй нь улам баргар төсөөлөгдөнө. Гэхдээ хямгадаж байгаа нь тэр гээд гуйланчлалын байдалд аж төрөх хэрэггүй. Гэхдээ ухаалаг хэмнэлт байж болно.

Эрчүүд өлөн нүдтэй


Эрчүүд гэдэг эмэгтэй хүний санаанд оромгүй жижиг сажиг зүйлийг анзаарчихсан байдаг маш гярхай улс. Тэд хүүхнүүдийн бие хаа, нүүр царай, хувцас хунар, дуу хоолой, өндөр нам, нүдний харц, үсний зүүлт, хувцасны ханзархай зэргийг тун соргог хардаг гэнэ.

Бүсгүй хүн байнга өмд өмссөнөөр эмэгтэйлэг чанараа алддаг...


Өмднөөс салдаггүй эмэгтэйчүүд өөртөө итгэлтэй, ажил хэрэгч, эргэлзэж тээнэгэлзэх нь бага, шийдэмгий заримдаа түрэмгий авир гаргах нь ч байдаг. Энэ нь хувцас бидний төрөлх чанар, бодьгалийг хүртэл өөрчилж, хувиргаж болдгийг харуулж байна. Түүнчлэн эмэгтэйчүүдэд хар өнгийн бүрх малгай ямагт сөрөг энергийг авчирдаг болохыг загвар зохион бүтээгчид судалж тогтоосон байна. Фэн-шуйгийн номонд хар өнгийн малгай нь санхүүгийн амжилтыг үргээдэг гэнэ. Тиймээс загвар зохион бүтээгчид хар өнгийн бүрх малгайг амжилт, аз авчирдаг бриллиант зэрэг үнэт, хагас үнэт чулуугаар чимэх гарцыг олжээ. Цэцэг навч нь мөрөөдөл, өөдрөг үзэл бодлыг бий болгодог. Харин зэрлэг амьтдын дүрс зураг бүхий хувцас нь түрэмгий, сөрөг энергийг агуулдаг юм. Эмэгтэйчүүд тогтмол өмд өмсөх болсон нь нэг талаар хувцаслахад амар хялбар байж болох юм. Гэвч нөгөө талаас байнга өмдөөр гангардаг эмэгтэйчүүд эмэгтэйлэг чанараа алддаг байна.

Амталсан загас


Амталсан загасаар ширээгээ чимэхээс тань өмнө загасыг хэрхэн яаж бэлтгэвэл хялбар хийгээд амтлаг байдаг тухай зөвлөе. Загасны хайрсыг цэвэрлэхээс өмнө давс түрхвэл гулгамтгай байдал нь арилж, цэвэрлэхэд илүү хялбар болдог. Загасыг сүүтэй усанд чанавал мах нь илүү амтлаг болно. Загасыг шарах үедээ хайруулын тавгандаа хэдэн ширхэг хэрчсэн төмс хийвэл эвгүй үнэр нь арилна. Загасны махыг хатсан талхтай хольж машиндвал илүүдэл шингэн нь гарч амтлаг болдог.

Би чамд хайртай” 25 жилийн дараа


Монголчуудын дунд үе, залуучуудын бидний ч мөн адил хамгийн дуртай монгол киноны нэг нь маргахын аргагүй “Би чамд хайртай” кино билээ. Би хувьдаа уг киног монголын кино урлагийн сор бүтээлүүдийн нэг яах аргагүй мөн гэж боддог. Хэдэнтээ үзсэн ч уйдахааргүй сайхан кино шүү. Мэдээж уг кино хүн төрөлхтний мөнхийн сэдэв болох ХАЙР тэр дундаа АНХНЫ ХАЙРын тухай өгүүлдэг болохоор уйдах аргагүй байдаг биз ээ.

Хэрхэн гайхалтай гутлыг худалдан авах вэ?

Эмэгтэй хүнийг чимдэг зүйлсийн нэг бол яах аргагүй гутал мөн. Сайхан гутал ямар ч хувцасан дээр зохиод зогсохгүй, таныг хэзээд дэгжин харагдуулах болно. Гэтэл гутал худалдан авах нь маш хэцүү сонголт байдаг. Таныг хэзээд сайхан харагдуулах танд заавал байх ёстой гуталнууд:

Vogue" сэтгүүлийн Anna Wintour-ийн "уналт"


Хатуу, чангаараа алдартай Америкийн "Vogue" сэтгүүлийн эрхлэгч Anna Wintour-ийг халахаар "Vogue" сэтгүүлийн эзэмшигч S. I. Newhouse шийдсэн байна. Үндэс нь Anna Wintour-ийг дэндүү үрэлгэн, хэрэггүй зүйл их мөнгө зардаг гэж үзэж байгаа аж.

Түүний оронд хэн ирэх вэ?
Францын "Vogue" сэтгүүлийн эрхлэгч Carine Roitfeld байх магадлал өндөр байгаа гэнэ.

Meryl Streep-ийн тоглосон "The Devil wears Prada" киноноос хойш дэлхий даяар Anna Wintour-ийг ямар хүн болохыг мэдсэн билээ.
Anna Wintour нь "Vogue" сэтгүүлийн эрхлэгчээр 11 жил ажиллаж байгаа бөгөөд жилийн орлого нь ойролцоогоор 2 сая доллар.

Амeрикт сурах xамгийн боломжийн зам


Монгол залуучуудад гадагшаа сурах зам үнэндээ нээлттэй юм. Яаж ийгээд гадагшаа гарчих юмсан, өөрийгээ болоод эцэг эх ах дүү нараа өөд татахсан, даанч боломж алга гэж боддоггүй хүн ховор. Эцэг эх нь сайд дарга эсвэл том компанитай л бол гадагшаа сурдаг гэдэг ойлголт одоо болтол бидний толгойд шингэжээ. Бид мэтэд тийм боломж бий гэдгийг залуучууддаа хэлмээр байна. Манай залуучууд мэдээллээр дутмаг болоод ийм боломж байдгийг мэдэхгүй өнгөрөөд байна уу гэж бодох юм.

Блог гэж юу вэ?


Блог гэдэг нь интернет тэмдэглэл гэсэн утгатай Англи үгнээс үүсэлтэй үг юм.
Блог нь мэдээ мэдээлэл, хувийн өдрийн тэмдэглэл, мэдлэг, дуу хөгжим, видео, фото зураг гэх мэт олон төрлийн мэдээллийг интернетэд байрлуулан бүх интернет хэрэглэгчид болон хэсэг бүлэг хүмүүст зориулан бичиж нийтлэдэг веб сайтууд юм.

Үнэрийн зурхай


Хүний зан аашинд түүний төрсөн одон гариг, махбод болон байгалийн хүчин зүйлүүд нөлөөлж байдаг.Галын хүүхдүүд” болох Нум, Арслан, Хонины ордныхон хурц, өвөрмөц, цоглог байдлаараа, “Газрын хүүхдүүд буюу” шороон махбодтой Үхэр, Охин, Матрын ордныхон тайван дөлгөөн зангаараа,“Агаар мандлын буюу” хий махбодтой Хамтатгах, Жинлүүр, Хумхын ордныхон өвөрмөц, нууцлаг байдлаараа, “Усан” махбодтой Мэлхий, Хилэнц, Загасны ордныхон гайхамшигтай мэдрэмжээрээ бусдаасаа ялгарч байдаг.

Цаазлах ялыг халах yy, үлдээх үү?



ЦААЗААР АВАХ ЯЛЫГ ХЭРЭГЛЭХГҮЙ ШИЙДВЭР МОНГОЛ УЛС ГАРГАЖ БАЙЖЭЭ
Цаазаар авах ял нь хүний эрхийг зөрчиж байна гэж Олон улсын хүний эрхийн Эмнести Иитернэшнл байгууллага үзэж буй тухай мэдээллийг олон нийтэд хүргэх, цаазаар авах ялыг халах тухай олон нийтийн хөдөлгөөнд гишүүнээр элсэх, тэрчлэн цаазын ял авсан хүмүүст сэтгэлийн дэм өгөх санд хандив цуглуулах зэрэг олон зорилго агуулсаи бага хурал Уран зургийн галерейд зохион байгуулагдлаа.