Sunday, November 29, 2009

Гарын доорх зүйлээр орон гэрээ өөрөө тохижуулах нь


Толио хаана өлгөх вэ?
Толины гэрэл нь хүн дээр жигд тусах газар толийг байрлуулах хэрэгтэй. Хүмүүс толийг гэрэлд ойрхон байрлуулдаг нь буруу юм. Толь өөрөө бус харин толинд тусч буй тэр зүйл нь сайн гэрэлтэж байх л ёстой. Нарны гэрэл шууд тусах болон өндөр хэмээс бол толь амархан бүдгэрдэг.

Толинд сайн ч юм бий, бас саар ч юм бий

 
Сая живаа хүн бүхэн өдөр бүхэн толинд харж байхдаа өөрөө ч мэдэлгүйгээр амьдралаа өөрчилж байгаагаа мэддэггүй байна.

Толинд хэнд ч мэдэгдээгүй ид шид байх ажээ. Нүүрээ харсан хүн агшин зуурт элдвийг бодно, тэр бодол нь бодит байдал болж хувирна. Ер нь ганц толь биш гэрэл зураг, хөрөг зурагтай ч гэсэн далдын холбоо үүснэ.

Friday, November 27, 2009

Шилжилтийн насны охид бусдын муу чанарыг дууриамтгай байдаг



Би 12 настай ганц охинтой. Охин маань их дур зоргоороо, ээжийгээ үл хүндэтгэдэг. Юу ч хэлээд тоомжиргүй хандаж байгаа нь сүүлийн үед намайг их шаналгадаг болсон. Магадгүй би жаахан хэтрүүлээд байж болох юм. Тэр бүү хэл, охин маань намайг шоолж хашгичиж загнадаг.
Эвгүй муухай үг хүртэл хэлдэг. Би түүнийг шийтгэх тусам бид хоёрын харилцаа улам муудаад байх юм. Ганц охинтойгоо хэл амаа ололцож чадахгүй ийм хэмжээнд хүрнэ гэж үнэндээ бодож байсангүй. Ийм байж болохгүй биз дээ. Надад зөвлөөч. Би одоо яах вэ?!

Целлюлит буюу таргалах өвчин гэж юу вэ?

Целлюлит өөхөн давхарга уу, эсвэл өвчин үү?

Целлюлит нь жирийн нэг таргалалт биш юм. Францын эрүүл мэндийн яам энэ өвчнийг арьсан доорхи өөхөн эдийн өвчин гэдгийг албан ёсоор зарлажээ. Өөхөн эдэд болж байгаа өөрчлөлтөөс нь хамаарч өөхлөг, хаванлаг, холбогч эдийн гэж ангилагдана. Үүнээс сүүлчийнх нь эмчилгээ авахдаа муу.

Sunday, November 22, 2009

Шоколад


1492 он хүртэл дэлхий дахин шоколадны тухай ямар ч ойлголтгүй байжээ. Америкийг нээсэн Колумб Испаний хаан Фернандо, хатан хаан Изабелла хоёрт хар хүрэн өнгөтэй самар хэлбэрийн жижиг зүйл авчирсан нь шоколад хийдэг какаогийн үр байжээ.

Японы эзэн хааны гэр бүлийн эргэн тойронд

Япончууд бол аливаад хүндэтгэлтэй хандах, хүнийг хүндлэх, ихэс дээдэс, ах захаа дээдлэх, үндэсний зан заншил, ёс төрөө эрхэмлэх талаар үнэхээр гайхамшигтай ард түмэн гэдгийг юуны өмнө онцлон хэлмээр санагдана.

 Одоогийн Японы эзэн хаан Акихито гэргийн хамт

Зуны цаг тоололд шилжих нь зөв үү? буруу юу?


Жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн ням гаригаас эхлэн есдүгээр сарын сүүлийн ням гариг хүртэл цагийн тооллыг нэг цагаар урагшлуулдаг байж билээ.
Уг нь нарны гэрлийг ашиглан эдийн засгийн хувьд хэмнэлт гаргах үүднээс ийм арга хэмжээ авч байсан. Харин 2005 оноос хойш манай улс цагийн тооллыг урагшлуулахаа больсон.
Гэтэл олон улс орнууд өнөөдрийг хүртэл зуны цагийн тоололд шилжсээр яваа.