Wednesday, October 21, 2009

Хумсаа байнга будах нь муу үр дагавартай


Нэг. Маникюр буюу хумс засалтыг сайн гэрэлтүүлсэн орчинд хийнэ. Будахын өмнө хуучин лакны үлдэгдлийг арилга.Хоёр. Хуурайны тусламжтай хумсыг зуйван хэлбэртэй болго. Тал бүрээс нь хуурайд. Гэхдээ энэ нь нэг чиглэлд, төв рүү чиглэсэн байхад анхаар, Ингэж хуурайдах нь хумс салаалахаас сэргийлдэг.

Ухаалаг мэдлэг боловсролтой, зан харьцаа сайтай эмэгтэйг хүмүүс илүү үнэлдэг


-Бүсгүй таныг хэн ч тоохгүй байна уу? -Та бусдад таалагдахгүй байгаа юм биш биз? -Таны гаргасан амжилт үнэлэгдэхгүй байна уу? -Таныг албан тушаал дэвшүүлэхгүй байна уу? -Та бусадтай харьцахдаа алдаа гаргаад байна уу?

Чөлөөт хувцас эмэгтэй хүний галбирыг эвддэг


Сүүлийн үед охид хүүхнүүд халхгар өмд, шорт, хэлхгэр цамц зэрэг чөлөөт хувцсыг өмсөх дуртай болжээ. Энэ нь нэг талаар биед амар, хөдлөхөд чөлөөтэй мэт боловч хүний биед сөрөг нөлөөтэй гэнэ.

Эрчүүдийн нууцад халдахуй


Нууц амрагтай эрчүүдийн 75 хувь нь гэр бүлдээ үнэнч байдаг бол хүүхнүүдийн 75 хувь нь нөхрөө орхиод нууц амрагаа дагаад авахад бэлэн байдаг гэнэ. Эрчүүд аятайхан дүр төрхтэй байх нь хүүхнүүдэд илүү үнэлэгдэж таалагддаг хэмээн хүмүүс боддог.

Гуйланчлал ба ухаалаг эмэгтэй


Хямрал, гачигдал, хомсдол яриад байхаар хүний маргаашдаа итгэх итгэл өөрийн эрхгүй алдарч, ирээдүй нь улам баргар төсөөлөгдөнө. Гэхдээ хямгадаж байгаа нь тэр гээд гуйланчлалын байдалд аж төрөх хэрэггүй. Гэхдээ ухаалаг хэмнэлт байж болно.

Эрчүүд өлөн нүдтэй


Эрчүүд гэдэг эмэгтэй хүний санаанд оромгүй жижиг сажиг зүйлийг анзаарчихсан байдаг маш гярхай улс. Тэд хүүхнүүдийн бие хаа, нүүр царай, хувцас хунар, дуу хоолой, өндөр нам, нүдний харц, үсний зүүлт, хувцасны ханзархай зэргийг тун соргог хардаг гэнэ.

Бүсгүй хүн байнга өмд өмссөнөөр эмэгтэйлэг чанараа алддаг...


Өмднөөс салдаггүй эмэгтэйчүүд өөртөө итгэлтэй, ажил хэрэгч, эргэлзэж тээнэгэлзэх нь бага, шийдэмгий заримдаа түрэмгий авир гаргах нь ч байдаг. Энэ нь хувцас бидний төрөлх чанар, бодьгалийг хүртэл өөрчилж, хувиргаж болдгийг харуулж байна. Түүнчлэн эмэгтэйчүүдэд хар өнгийн бүрх малгай ямагт сөрөг энергийг авчирдаг болохыг загвар зохион бүтээгчид судалж тогтоосон байна. Фэн-шуйгийн номонд хар өнгийн малгай нь санхүүгийн амжилтыг үргээдэг гэнэ. Тиймээс загвар зохион бүтээгчид хар өнгийн бүрх малгайг амжилт, аз авчирдаг бриллиант зэрэг үнэт, хагас үнэт чулуугаар чимэх гарцыг олжээ. Цэцэг навч нь мөрөөдөл, өөдрөг үзэл бодлыг бий болгодог. Харин зэрлэг амьтдын дүрс зураг бүхий хувцас нь түрэмгий, сөрөг энергийг агуулдаг юм. Эмэгтэйчүүд тогтмол өмд өмсөх болсон нь нэг талаар хувцаслахад амар хялбар байж болох юм. Гэвч нөгөө талаас байнга өмдөөр гангардаг эмэгтэйчүүд эмэгтэйлэг чанараа алддаг байна.

Амталсан загас


Амталсан загасаар ширээгээ чимэхээс тань өмнө загасыг хэрхэн яаж бэлтгэвэл хялбар хийгээд амтлаг байдаг тухай зөвлөе. Загасны хайрсыг цэвэрлэхээс өмнө давс түрхвэл гулгамтгай байдал нь арилж, цэвэрлэхэд илүү хялбар болдог. Загасыг сүүтэй усанд чанавал мах нь илүү амтлаг болно. Загасыг шарах үедээ хайруулын тавгандаа хэдэн ширхэг хэрчсэн төмс хийвэл эвгүй үнэр нь арилна. Загасны махыг хатсан талхтай хольж машиндвал илүүдэл шингэн нь гарч амтлаг болдог.

Би чамд хайртай” 25 жилийн дараа


Монголчуудын дунд үе, залуучуудын бидний ч мөн адил хамгийн дуртай монгол киноны нэг нь маргахын аргагүй “Би чамд хайртай” кино билээ. Би хувьдаа уг киног монголын кино урлагийн сор бүтээлүүдийн нэг яах аргагүй мөн гэж боддог. Хэдэнтээ үзсэн ч уйдахааргүй сайхан кино шүү. Мэдээж уг кино хүн төрөлхтний мөнхийн сэдэв болох ХАЙР тэр дундаа АНХНЫ ХАЙРын тухай өгүүлдэг болохоор уйдах аргагүй байдаг биз ээ.

Хэрхэн гайхалтай гутлыг худалдан авах вэ?

Эмэгтэй хүнийг чимдэг зүйлсийн нэг бол яах аргагүй гутал мөн. Сайхан гутал ямар ч хувцасан дээр зохиод зогсохгүй, таныг хэзээд дэгжин харагдуулах болно. Гэтэл гутал худалдан авах нь маш хэцүү сонголт байдаг. Таныг хэзээд сайхан харагдуулах танд заавал байх ёстой гуталнууд:

Vogue" сэтгүүлийн Anna Wintour-ийн "уналт"


Хатуу, чангаараа алдартай Америкийн "Vogue" сэтгүүлийн эрхлэгч Anna Wintour-ийг халахаар "Vogue" сэтгүүлийн эзэмшигч S. I. Newhouse шийдсэн байна. Үндэс нь Anna Wintour-ийг дэндүү үрэлгэн, хэрэггүй зүйл их мөнгө зардаг гэж үзэж байгаа аж.

Түүний оронд хэн ирэх вэ?
Францын "Vogue" сэтгүүлийн эрхлэгч Carine Roitfeld байх магадлал өндөр байгаа гэнэ.

Meryl Streep-ийн тоглосон "The Devil wears Prada" киноноос хойш дэлхий даяар Anna Wintour-ийг ямар хүн болохыг мэдсэн билээ.
Anna Wintour нь "Vogue" сэтгүүлийн эрхлэгчээр 11 жил ажиллаж байгаа бөгөөд жилийн орлого нь ойролцоогоор 2 сая доллар.

Амeрикт сурах xамгийн боломжийн зам


Монгол залуучуудад гадагшаа сурах зам үнэндээ нээлттэй юм. Яаж ийгээд гадагшаа гарчих юмсан, өөрийгээ болоод эцэг эх ах дүү нараа өөд татахсан, даанч боломж алга гэж боддоггүй хүн ховор. Эцэг эх нь сайд дарга эсвэл том компанитай л бол гадагшаа сурдаг гэдэг ойлголт одоо болтол бидний толгойд шингэжээ. Бид мэтэд тийм боломж бий гэдгийг залуучууддаа хэлмээр байна. Манай залуучууд мэдээллээр дутмаг болоод ийм боломж байдгийг мэдэхгүй өнгөрөөд байна уу гэж бодох юм.

Блог гэж юу вэ?


Блог гэдэг нь интернет тэмдэглэл гэсэн утгатай Англи үгнээс үүсэлтэй үг юм.
Блог нь мэдээ мэдээлэл, хувийн өдрийн тэмдэглэл, мэдлэг, дуу хөгжим, видео, фото зураг гэх мэт олон төрлийн мэдээллийг интернетэд байрлуулан бүх интернет хэрэглэгчид болон хэсэг бүлэг хүмүүст зориулан бичиж нийтлэдэг веб сайтууд юм.

Үнэрийн зурхай


Хүний зан аашинд түүний төрсөн одон гариг, махбод болон байгалийн хүчин зүйлүүд нөлөөлж байдаг.Галын хүүхдүүд” болох Нум, Арслан, Хонины ордныхон хурц, өвөрмөц, цоглог байдлаараа, “Газрын хүүхдүүд буюу” шороон махбодтой Үхэр, Охин, Матрын ордныхон тайван дөлгөөн зангаараа,“Агаар мандлын буюу” хий махбодтой Хамтатгах, Жинлүүр, Хумхын ордныхон өвөрмөц, нууцлаг байдлаараа, “Усан” махбодтой Мэлхий, Хилэнц, Загасны ордныхон гайхамшигтай мэдрэмжээрээ бусдаасаа ялгарч байдаг.

Цаазлах ялыг халах yy, үлдээх үү?



ЦААЗААР АВАХ ЯЛЫГ ХЭРЭГЛЭХГҮЙ ШИЙДВЭР МОНГОЛ УЛС ГАРГАЖ БАЙЖЭЭ
Цаазаар авах ял нь хүний эрхийг зөрчиж байна гэж Олон улсын хүний эрхийн Эмнести Иитернэшнл байгууллага үзэж буй тухай мэдээллийг олон нийтэд хүргэх, цаазаар авах ялыг халах тухай олон нийтийн хөдөлгөөнд гишүүнээр элсэх, тэрчлэн цаазын ял авсан хүмүүст сэтгэлийн дэм өгөх санд хандив цуглуулах зэрэг олон зорилго агуулсаи бага хурал Уран зургийн галерейд зохион байгуулагдлаа.